2011-02-15
New News
2011 оны 1 сарын 26-29нд болсон Катарын авто vзэсгэлэнд тавигдсан Германы Volkswagen компаний эдийн засгийн дээд зэргийн хэмнэлттэй төмөр хvлэг болох Volkswagen Formula XL1-ийг уншигч танд танилцуулж байна. Хоёр хvний суудалтай Volkswagen Formula XL1 авто машин нь 100 км-т дөнгөж 0,9 литр тvлш зарцуулдаг бөгөөд нэг километрт ердөө 24 грам CO2 агаарт ялгаруулдаг ажээ. Ийм ер бусын vзvvлэлт нь уг төмөр хvлгийн 800 см.куб багтаамжтай хөдөлгvvр, шингэн ионон аккумлятор болон DSG-дамжуулалтын хайрцагтай холбоотой. Хөдөлгvvр нь 48 морьны хvчтэй бөгөөд 27 л.с-ийн чадалтай юм байна. Ингээд одоогийн байдлаар дэлхийн хамгийн хэмнэлттэй, суперкар гэж хэлж болох чамин, гоёмсог төмөр хvлгийн дvр зурагтай танилцана уу.

Volkswagen Formula XL1 нь зөвхөн тогоор ажиллаж байгаа тохиолдолд агаарт нvvрс төрөгчийн хий огт ялгаруулдаггvй аж. Аккумляторынх нь зай нь ахуйн тог болон генератор хэлбэрээр ажиллах боломжтой электрон хөдөлгvvрээрээ цэнэглэгддэг байна. Тvvнчлэн тормоз гишгэх vед ялгарах энергээр тодорхой хэмжээний тог хуримтруулдаг ажээ.

Ердөө 795 кг жинтэй Volkswagen Formula XL1 машин нь 11,9 секундэд 100 км цагийн хурдыг авдаг бөгөөд дээд тал нь 160 км/ц хvртэл хурдлах боломжтой. Харин хэмжээний хувьд уртаашаа 3888 мм, өргөөшөө 1665 мм бөгөөд 1156 мм өндөртэй юм байна.

Volkswagen AG –ийн төлөөлөгчдийн хэлснээр тэд эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэй ийм төмөр хvлгийг бvтээхэд гаргах зардлаа хамгийн доод тvвшинд байлгаж чаджээ. Мөн 100-д маш бага иддэг спорт загварын тансаг машиныг өдөр тутмын амьдралдаа хэрэглэх боломжоор хvн бvр хангагдах vе нь ойрын ирээдvй биш, харин өнөөдөр болоод байгааг тэмдэглэсэн байна.

Volkswagen AG –ийн тэргvvн Мартин Винтеркорн (Martin Winterkorn)-ийн vзэж буйгаар Volkswagen Formula XL1-ний бололцоот худалдан авагчид нь Хятад, АНУ болон Европ-ын хэрэглэгчид байх ажээ. Тэрээр: “Бид эхлээд энэхvv Volkwagen-ыг Европт, тодруулбал Германд гаргана. Дараагаар нь АНУ, болон Хятадын зах зээлд оруулах юм.” - гэжээ.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax